UBLife Logo
Кино

Ён Сан Хогийн “Colony” Канны кино наадамд уригдлаа

Ён Сан Хогийн “Colony” Канны кино наадамд уригдлаа

БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн шинэ бүтээл Colony (군체) 79 дэх удаагийн Канны кино наадамд албан ёсоор уригдлаа. Зомби триллер тус киног наадмын  “Midnight Screening” хөтөлбөрт хамруулжээ. Канны олон улсын кино наадам энэ жил тавдугаар сарын 12-23-нд явагдах юм.

“Colony” кино нь дэлхийд гэнэт гарсан халдварын дараа нэгэн барилгад хашигдсан хүмүүсийн амьд гарахын төлөөх тэмцлийг харуулсан кино. Тэд халдварт өвчнөөр хувирах зомби нартай тулалдах болно.

Канны кино наадмын гүйцэтгэх захирал Тьерри Фремо “Хаалттай барилгад үйл явдал нь өрнөдөг энэ киног найруулагч Ён Сан Хо бүтээсэн. Зомби төрлийн аймшгийн кино. Ён найруулагчийг бид “Пусан орох галт тэрэг” киногоор нь сайн мэднэ. Маш сонирхолтой түүх, үйл явдлыг үзэгчид харах болно” гэж мэдэгджээ.

Найруулагч Ён Сан Хо дөрөв дэх удаагаа Канны кино наадамд оролцож байна. Түүний “The King of Pigs” хүүхэлдэйн кино 2012 онд тус наадмын “Алтан камер” шагналд нэр дэвшиж байлаа. Дараа нь “Пусан орох галт тэрэг” кино нь “Midnight Screening” хөтөлбөрт уригдаж байв. Ён Сан Хо арван жилийн дараа Канны кино наадмын улаан хивсэн дээгүүр алхах цаг ойртсоор байна.

Найруулагч өөрөө “Дэлхийн киноны их баяр наадам дээр киногоо үзүүлэх болсондоо их баяртай байна. Ялангуяа шөнийн хөтөлбөрт багтсанд баярлаж байна. Энэ бол аймшгийн кино сонирхогчид цуглардаг газра. Би Канны кино наадамд Солонгос улсаа бахархалтайгаар төлөөлөх болно” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна