UBLife Logo
Хөгжим

“Stray Kids” хамтлагийн "Do It” клип 100 сая хандалттай боллоо

“Stray Kids” хамтлагийн "Do It” клип 100 сая хандалттай боллоо

БНСУ-ын “Stray Kids” хамтлаг к-поп урсгалын шилдгүүдийн нэг гэдгээ баталсаар байна. Тус хамтлагийн “Do It” клипийг YouTube суваг дээр 100 сая хүн үзжээ. “Do It” клипийг анх 2025 оны 11 дүгээр сарын 21-нд YouTube суваг дээр тавьж байжээ. Энэ клип нь “Stray Kids” хамтлагийн залуусын 100 саяд хүргэсэн 19 дэх клип нь болж байгаа юм.

Өмнө нь тэдний 100 саяд хүрсэн клипүүд: God’s Men», MIROH, Back Door, My Pace, Thunderous, MANIAC, Hellevator, Christmas EveL, CASE 143, S-Class, Red Lights, LALALALA, CIRCUS, VENOM, Chk Chk Boom, MEGAVERSE, CHEESE, CEREMONY.

Энэ үед Японоос бас нэгэн баяртай мэдээ ирсэн нь "Stray Kids” хамтлагийн хит дуу “MANIAC” Наран оронд 100 сая хүнд хүрч, платин сертификат авсан явдал байлаа.

“Stray Kids” хамтлаг зургаадугаар сарын 6-нд болох Нью-Йоркийн "The Governors Ball Music Festival”, есдүгээр сарын 11-нд Бразилын “Rock in Rio” наадамд уригдаад байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна