Уржигдар буюу даваа гарагт “Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр “Туулын хурдны зам” төслийг хуулийн хүрээнд үргэжлүүлэн хийх зөвшөөрөл олгоод байв.
Харин өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус төслийг зогсоож буйгаа Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.