UBLife Logo
Хөгжим

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

Домогт гитарчин, хөгжмийн зохиолч Принс 10 жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 57 настайдаа эмийн хордлогоор нас барсан юм. Түүний шинэ дуу “With This Tear” 10 жилийн ойгоор нь гарчээ.

Принсийн албан ёсны хуудсанд “1991 онд Paisley Park-д зохиосон энэ дууг Крис Жеймс сэргээн бичсэн. “With This Tear” бол Принс гэж хэн болохыг яруу тодоор харуулсан бүтээл. Принс энэ дууны үгийг бичиж, ноот болгоныг өөрөө гүйцэтгэсэн.1992 онд Селин Дион дуулсан ч энэ удаад анхны байдлаараа гарч байна” гэж бичсэн байлаа.

“With This Tear”-ийн талаар Дион “Принс надад энэ дуугаа бэлэглэж байлаа. Би хэзээ ч мартахгүй хайрлаж явна. Харин Принсийн анхны хэлбэрээр нь сонсоход их сайхан, өвөрмөц байна” гэж сэтгэлээ хуваалцжээ.

Энэ дуу 2026 оны сүүлээр гарах Принсийн шинэ цомогт багтах болно.

Принс долоон удаа Грэмми шагнал хүртсэн. Оскар, Алтан бөмбөрцөг шагналт. Рок-н-роллын Алдрын танхимын гишүүн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна