UBLife Logo
Загвар

Манжийн дарлалын гэзэгтэй төстэй загвар гаргаад хятадуудаас уучлалт гуйлаа

Манжийн дарлалын гэзэгтэй төстэй загвар гаргаад хятадуудаас уучлалт гуйлаа

Францын загварын “Lemaire” брэнд “Objets Senteur” шинэ бүтээгдэхүүнийх нь сурталчилгаа Хятадын цахим сүлжээнд ширүүн шүүмжлэлд өртсөний дараа хятадуудаас уучлалт гуйлаа. Тус компани албан ёсны сайтдаа хятад, англи хэлээр хүлцэл өчсөн байна.

Асуудал үүсгэсэн бүтээгдэхүүн нь “Tresse” хэмээх сүлжмэл эд байлаа. Энэ нь гэрт анхилуун үнэр гаргах зориулалттай бөгөөд хаана ч өлгөж болох боломжтой. Харин энэ эд Хятадын зарим иргэдэд түүхэн гунигт үйл явдлыг санагдуулсан, ард түмнийг доромжилсон утгатай болж харагджээ.

Сурталчилгаанд энэхүү сүлжмэлийн хамт хайч, даашинз ашигласан байлаа. Энэ нь Манжийн эрхшээлд байх үед хятад эрчүүдийг хүчээр “кос” (queue) буюу тав гэзэгтэй байлгадаг байсан үеийг харуулсан байна гэж шүүмжлэгчид үзсэн байна. Манж Чин улс 1644 онд Хятадыг эзлээд  хятад эрчүүдийг толгойн урд талыг нь хусаж, ард нь сүлжсэн урт гэзэг тавихыг шаардах болсон. Үүнийг "өрхийг нь бүтээсэн гэр мэт" хэмээн дүрсэлдэг бөгөөд энэ нь доройтуулах бэлгэдэл байжээ. Хятадуудын хувьд Күнзийн сургаал ёсоор эцэг эх, өвөг дээдсээс өвлөж ирсэн үсээ засахыг хориглодог байлаа. Гэзэг тавихаас татгалзсан хүнийг үг дуугүй цаазалж байсан гэдэг. Энэ хууль 1911 онд гарсан Шанхайн хувьсгалын дараа хүчингүй болсон. Манжийн эрхшээлээс гараад хятадууд гэзгээ тайран хаяж, эрх чөлөөгөө тэмдэглэж байв.

Тиймээс хятадууд энэхүү  “Lemaire” брэндийн загварыг боолчлол, дарлалын бэлгэ тэмдэг гэж үзсэн байна.   

“Lemaire” компанийн албан ёсны бичигт “Манай компани шинэ загварын сурталчилгаа ямар яриа, шүүмжлэл өрнүүлж байгааг анхааралтай хянасан. Бидэнд хэн нэгнийг доромжлох санаа байгаагүй. Бид энэ сурталчилгаа хэн нэгнийг гомдоож, шархлуулсан бол хүлцэл өчиж байна. Манай компани цаашдаа уран бүтээл хийх болгондоо улс орнуудын түүх соёл, заншлыг сайтар судалж, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ” гэж дурджээ.

Харин хятадууд уучлалыг хүлээн аваад ч намдсангүй. Тэд тус брэндийн уучлал хэт болгоомжтой өнгө аястай байлаа гээд брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзахыг уриалжээ.  

Сүүлийн үед Ази тив, ялангуяа тэрбум хол давс ан хүн амтай Хятад улсад бизнесээ өргөжүүлэх бодлого баримталж байгаа “Lemaire” компанид энэ явдал хүнд цохилт боллоо. Тэд нэгдүгээр сард Шанхай, гуравдугаар сард Бээжинд дэлгүүрээ нээгээд байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...