UBLife Logo
Спорт

САНЬЯА-2026: Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

САНЬЯА-2026: Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд  Азийн элсний VI наадам энэ сарын 22-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдаж байна. 14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тус наадамд Монгол Улсаа төлөөлж, 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Азийн элсний спортын наадмын жиү-жицүгийн эмэгтэйчүүдийн -52 кгд  Г.Монголжин хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг  цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан юм. Хэдийгээр дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч дагах барилдаандаа ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм. Хүрэл медалийн төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг яллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...