UBLife Logo
Спорт

Озэки Киришиматай Зуны тэмцээний банцүкэ

Озэки Киришиматай Зуны тэмцээний банцүкэ

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Зуны тэмцээний банцүкэг зарлалаа. Зуны тэмцээн ирэх тавдугаар сарын 10-нд Токиод эхлэх юм. Киришима озэки болж, 2 ёкозүна, 3 озэкитой үе эхэллээ. Гэхдээ украин арслан Аонишики кадобан болсон билээ.

Тамаваши дээд зиндаанд 100 дахь башёдоо оролцох гэж байна. Дахиад 3 башё дээд зиндаанд барилдахад Хакүхог гүйцнэ, 7 башё барилдвал Кайог гүйцэж, нэгт бичигдэх юм.

Энхо 3 жилийн дараа жюүрёод барилдах боллоо. Мэргэжилд ороод нэг ч унаагүй байгаа Асахифүжи Б.Очирсайхан санданмэд дэвшлээ. Харин Оонокацү Б.Чойжилсүрэн жюүрёод унасан байна. Котокэнрюү Г.Билгүүн зодог тайлжээ. Энэ банцүкэд дээд зиндаанд бичигдсэн бөхчүүд ирэх зургаадугаар сарын 13, 14-нд Парисын башёд барилдах юм.

Банцүкэд 599 бөхийн нэр бичигдсэн байна. Өнгөрсөн тэмцээнээс 7 бөх нэмэгдсэн ч дөрвөн  башё дараалан, сүмочдын тоо 600-д хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 32, Такасаго дэвжээ 26, Таманой дэвжээ, Сакайгава дэвжээ тус бүр 23 бөхтэй. Цолтой бөхчүүдийн тоогоор Исэгахама дэвжээ 7 цолтонтойгоор тэргүүлж байна.

Нацү башё банцүкэ

Хоошёорюү Ёкозүна Ооносато

Котозакүра Озэки Аонишики

Киришима Озэки

Атамифүжи Сэкивакэ Котошёохо

Вакатакакагэ Комүсүби Такаясү

Фүжинокава Маэгашира-1 Таканошёо

Ёшинофүжи М-2 Ичиямамото

Хирадоүми М-3 Оохо

Дайэйшёо М-4 Гоонояма

Вакамотохарү М-5 Шёодай

Чюраноүми М-6 Фүжисэйүн

Чиёошёома М-7 Асакоорюү

Оошёома М-8 Асахакүрюү

Аби  М-9 Нишикифүжи

Асанояма М-10 Хакүнофүжи

Үра М-11 Кинбозан

Шиши М-12 Токихаяатэ

Котоэйхо М-13 Тамаваши

Митакэүми М-14 Роога

Тобизарү М-15 Оошёоүми

Ваканошёо М-16 Рюүдэн

Фүжирёога М-17

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн

З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар

Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц

Б12 Тамашёохо Э.Энхманлай

Макүшита

З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун

Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат

З-18 Казэноүми Ц.Билгүүн

З-39 Тацүбаяма М.Буянтогтох

З-46 Тэнросэй С.Лувсангомбо

Б-48 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

З-2 Госэйзан Б.Мөнх-Од

З-6 Асахифүжи Б.Очирсайхан

З-23  Сачинофүжи Ганзориг Оргил

З-55 Тэншёояма Г.Отгонбат

Жонокүчи

З-15Хакүгэцүро А.Сүхбат

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...