Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон “Номадик Экспедишн” ХХК-тай хамтран “Авдар” нүүдлийн урлан хөтөлбөрийг зарлажээ. Тус хөтөлбөр энэ оны 6-10 дугаар сард үргэлжлэх юм байна.
“Авдар” нүүдлийн урлан хөтөлбөр нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, олон улсын жуулчдад Монголын соёл урлагийг таниулан сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой бөгөөд ардын язгуур урлаг, дүрслэх урлаг, гар урлал, хөгжмийн төрлөөр зохиогдох аж.
Уран бүтээлч нь Өмнөговь аймагт 21-30 хоног суурьшин, уран бүтээлээ туурвих боломжтойгоос гадна хөтөлбөрийн төгсгөлд хамтарсан тайлан үзэсгэлэнд оролцох боломжтой байх зэрэг хэд хэдэн шалгуур тавигджээ. Сонгон шалгаруулах хорооны эцсийн дүнг 2026 оны тавдугаар сарын 25-нд зарлах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 976-11-319015, 319017 утсаар холбогдон аваарай.