Эзэн хаан Чарльз III, Хатан хаан Камилла нар АНУ-д дөрөв хоногийн төрийн айлчлал хийхээр Вашингтонд хүрэлцэн очлоо. Их Британийн Эзэн хаан 20 жилийн дараа АНУ-д айлчилж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

Хүндэт зочдыг улаан хивсэн дээр АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид угтан авч, хоёр бяцхан хүүхэд цэцэг гардууллаа.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Мелания Трамп нар зочдоо Цагаан Ордонд угтан авсан юм.


Хэдхэн хоногийн өмнө Дональд Трамп халдлагад өртсөн тул аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авсан. Харин Трамп “Эзэн хаан бүрэн аюулгүй байдалд байх болно” гэж амласан билээ.


Англи, Америкийн харилцаа тун тааруу болж байгаа үед айлчлал болж байна. Энэ айлчлалаар харилцаа сайжирна гэдэгт итгэж байгаагаа Трамп илэрхийлж байсан юм.

Эзэн хаан Чарльз III Мягмар гарагт Конгресст үг хэлнэ. Өмнө нь 1991 онд Елизавета II Конгресст үг хэлж байлаа. Дараа нь тэд Нью-Йоркт очиж, 9-р сарын 11-ний халдлагын хохирогчдод зориулсан арга хэмжээнд оролцох хуваарьтай.

Үдэш нь хүндэтгэлийн зоог барьж, Эзэн хаан, Ерөнхийлөгч хоёр үг хэлэх учиртай.

