Заримдаа хэн нэгнээс харилцаагаа тасалж, амьдралаа шинээр эхэлмээр санагдах үе бий. Магадгүй цаашаа явж байж л та илүү хөгжиж, дэвшиж болох юм. Дэргэд тань байгаа хүн саад болоод байгаа юм болов уу? Бид хоёрын харилцаа эрүүл саруул уу? Нэг нэгэндээ хайртай юм болов уу? Энэ бүх эргэлзээгээ тайлахын тулд энэ нийтлэлийг уншаарай. Доорх шинж тэмдэг илэрч байвал та салсан нь дээр байж болох юм.
10. Хэрэв нэг тэнэг цуврал кино гэнэт сонирхолтой санагдаад эхэлбэл

Гэнэт та урьд өмнө огт сонирхдоггүй байсан элдэв жижигхэн зүйлдээ цаг зарцуулаад эхэллээ. Нөгөө хүнтэйгээ хоёулхнаа үлдэх, хамт байхаас зайлсхийхийн тулд сонирхолгүй зүйлээ хийгээд л сууж байна уу? Түүнтэй ярьснаас тэнэг цуврал үзсэн царайлаад сууж байхыг хүснэ. Энэ бол та хоёрын харилцаа нуран унаж байгааг ил тод харуулж байгаа юм.
9. Ажлаа чөлөөт цагаараа ч хийгээд байвал

Дээр дурдсанчлан түүнтэй л хамт байхгүй байхын тулд шөнө орой болтол ажил дээрээ суугаад, ажиллаад байвал салахын дохио. Гэртээ харих дур хүрэхгүй байна гэдэг осолтой шинж. Танд анхааруулахад нөгөө хүнээсээ зайлсхийх нь харилцааг сайжруулж байгаа хэрэг биш. Үүний оронд илэн далангүй ярилцаад үзвэл дээр. Амьдралынхаа хайран цагийг ажилдаа зарцуулаад байх хэрэггүй.
8. Үнэхээр хэн нэгэнд хайртай болчихвол

Үнэн сэтгэлээсээ хэн нэгэнд хайртай болоод толгой чинь түүний тухай бодлоор дүүрээд байвал салсан нь дээр. Хоёр туулай хөөнө гэж бодоод ч хэрэггүй. Нэгэнт сэтгэл хөрсөн хүнтэй уулзаад, хамт амьдраад байна гэдэг залуу насаа үрж байгаатай агаар нэг.
7. Аль нэг нь араар тавиад

Энэ асуудлаар хүмүүс хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь, нууц амрагтай байж болохгүй, нөгөөх чинь болсон байвал шууд сал гэдэг. Харин нөгөө хэсэг нь, харилцааны асуудалтай болохоор л хүмүүс өөр хүнтэй болдог. Энэ асуудлаа ярилцаж, хамтдаа шийдэж болно гэсэн үзэлтэй. Та алинд нь ч хамаарсан бай хууран мэхдэх явдал нөгөө хүнд маш хүнд тусдаг. Мэхлэлтээс болж стресстэж, өвчин тусаж, эцэст нь салалтаар дуусдаг.
6. Харахаар л дургүй хүрдэг болчихвол

Зүгээр харах, жирийн ярилцахад л дургүй хүрээд байдаг болсон бол та хоёрын романтик харилцаа төгсжээ гэсэн үг. Урьд өмнө хөөрхөн санагддаг байсан зүйлүүд нь хөгийн муухай харагдаад, хэлсэн үгнээс нь өө хайгаад эхэлдэг.
5. Үнсэж, өхөөрдөхөө болих

Хамт унтахаа болино гэдэг л салалт ойртсоны шинж. Орондоо орохын оронд телевиз үзэж суусаар унтсан хойно нь дэргэд нь хэвтэнэ. Гадагш гарахад нь үнсдэг байснаа болих, өхөөрдөж дууддагаа мартах шинж тэмдгүүд илрэхэд салах цаг болжээ гэсэн үг.
4. Ганцаараа үлдэхээс айгаад эхэлбэл

Юу ч үгүй байснаас хэнтэй ч хамаагүй хамтдаа байя гэсэн бодлоор үерхэж байгаа бол салах цаг болж байна гэсэн хэрэг. Хэрэв та Цагаан сар, баяраар айлд ганцаараа очихгүйн тулд, гэрийн ажил ганцаараа хийхээс залхаад хамт байх гээд байвал харилцаагаа дуусгасан нь дээр.
3. Өөрчлөгдөхийг нь хүлээсээр залхвал
Зарим хүн хосынхоо сул талыг мэддэг ч засарна гэж итгэн найдан хүлээсээр байдаг. Жишээ нь, архи болих, тамхиа хаях байх гэж найдсаар. Танд шууд хэлэхэд бүү найд, тэр өөрчлөгдөхгүй. Зарим хүмүүс хүүхэдтэй болохоороо өөрчлөгдөөд, харилцаа сайжирна гэж боддог. Хэрэв та үнэхээр өөрчлөлт хүлээж байвал цаг алдсанаас өөрөө шууд гараад явсан нь илүү дээр байх болно.
2. Муулуулж, шүүмжлүүлсээр байгаад

Харилцаагаа хадгалан үлдэхийн тулд байнга буулт хийж, айн эмээн сууж байгаа юм биш биз? Юу ч болсон чиний буруу болж, та үнэхээр тэнэг, мангар хүн мэт өөртөө санагдаад эхэлнэ. Байнгын хэрүүл, доромжлол амссаар нэг мэдэхэд харилцаа хэвийн биш болсон нь мэдрэгдэнэ. Оройтоогүй дээрээ салж, өөрийгөө дахин олж ав.
1. Хэрэв та энэ хүртэл уншсан бол

Хэрэв та эрүүл саруул харилцаатай бол энэ нийтлэлийг дуустал нь уншихгүй байсан болов уу. Салалтын талаар уншаад байна гэдэг таны дотор салах бодол их биш ч байна гэсэн үг. Дотоод сэтгэл, мэдрэмждээ найдаж, шийдвэр гаргаарай.
