UBLife Logo
Спорт

Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

Кыргызстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор буулган авсан бөгөөд тус тэмцээний хоёр дахь (2023 онд мөнгө) медалиа гардсан нь энэ юм.

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний "ШИЛДЭГ ХААЛГАЧ"-аар манай шигшээ багийн хаалгач Гантулгын Тэргэл шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...