АНУ-ын “Форбес” сэтгүүлийн солонгос хэл дээр гардаг хувилбараас жил бүр “БНСУ-ын хамгийн нөлөөтэй 40 эрхэм” (Forbes Korea Power Celebrity 40) чансаа гаргадаг билээ. Харин энэ жил ялагчдыг шалгаруулах хэлбэр өөрчлөгдсөн. Эрхмүүдийг хэвлэл мэдээлэлд хэр их гарсан, ашиг орлогоос гадна үзэгч, уншигчдын саналаар бас шийдэх болжээ.
Одоогийн байдлаар “Хамгийн нөлөөтэй 40 эрхэмд” орох магадлал хамгийн өндөр байгаа нь:
G-Dragon (BIGBANG) —47,4%
BTS — 46,9%
Хоёр тэргүүлэгчийн зай тун ойр байгаа тул фэнүүдийн санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх шинжтэй болжээ. Санал асуулга тавдугаар сарын 10-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Түрүүлсэн эрхэм “Forbes Korea Power Celebrity 40” гэсэн албан ёсны цом, шагнал авах юм.
“Forbes Korea Power Celebrity 2025” оны шагналын эзэд
1, IU
2. Son Heung-min
3. Aespa
4. Jun Hyun-moo
5. Lim Young-woong
6. Lee Sang-hyeok
7. Lee Jung-hoo
8. Seventeen
9. Lee Kang-in
10. Yoo Jae-suk
