Попын хатан хаан Мадонна шинэ цомгоо удахгүй гаргах гэж буйгаа зарлаж, шүтэн бишрэгчдэдээ бэлэг барилаа. Тэрээр 2005 оны Грэммийн шагналт “Confessions on a Dance Floor” цомгийнхоо үргэлжлэл “Confessions 2” цомгоо ирэх 7-р сарын 3-нд худалдаанд гаргахаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү цомог нь Мадоннагийн 2019 онд гаргасан “Madame X” цомгоос хойших уран бүтээл юм. "Confessions 2" нь түүний 15 дахь удаагийн бүрэн хэмжээний цомог аж.
Диско урсгалын эргэн ирэлт
Анхны "Confessions" цомог нь 1970-аад оны диско хэмнэлийг орчин үеийн электроник хөгжимтэй хослуулж, дэлхий даяар 10 сая гаруй хувь борлогдож байсан. Шинэ цомог ч мөн адил тухайн үеийн бүжгийн талбайн эрч хүчийг эргүүлэн авчирна гэсэн хүлээлттэй байна.

Хамтарсан бүтээлүүд
Олон улсын хөгжмийн хэвлэлүүдийн (Rolling Stone, Billboard) мэдээлж буйгаар, Мадонна энэ удаагийн цомог дээрээ өмнөх "Confessions" цомгийн продюсер Стюарт Прайс-тай дахин хамтарч ажилласан байх магадлал өндөр байна. Мөн орчин үеийн поп болон электрон хөгжмийн хэд хэдэн залуу уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтсан гэх цуу яриа гараад байгаа аж.

Аялан тоглолтын цуурай
Тэрээр шинэ цомгоо гаргасны дараа тусгай хөтөлбөр бүхий богино хэмжээний тоглолтууд хийхээр төлөвлөж байгаа аж.

Бэлтгэсэн: Х.Энхзул
Эх сурвалж: BBC