UBLife Logo
Загвар

“Met Gala” ёслолын түүхэн дэх хамгийн үнэтэй гоёлууд

“Met Gala” ёслолын түүхэн дэх хамгийн үнэтэй гоёлууд

Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Met Gala” өндөрлөсөн ч түүнийг тойрсон дуулиан дуусаагүй л байна. Энэ нь ч аргагүй, уг ёслол дээр л алдартнууд гоо үзэсгэлэн, баян тансгаа гайхуулдаг билээ. Ингээд бид энэ удаад “Met Gala” ёслолын түүхэн дэх хамгийн үнэтэй гоёлуудыг танилцуулж байна.

Карди Би, 2019

2019 онд “Met Gala”-д ирэхдээ Карди Би өөрийн гоёлын талаар “Хэрэв би энэ даашинзнаас ганцхан чулуу унагаахад төлбөрт нь өөрийн „Биркин“ цүнхний цуглуулгаа зарахаас өөр

аргагүй болно” гэж хэлж байв. Тэр үед Би 30 мянган өдөөр чимсэн, гол нь цээжин дээрээ 500 мянган ам.долларын үнэтэй бадмаараг наалттай байлаа.

Леди Гага, 2019

2019 онд Леди Гага улаан хивсний ёслол дээр 4 өөр янзын гоёлтой гарсан. Нэг нь болох “Tiffany & Co” нь 1,75 сая ам.долларын үнэтэй байв. Гага ягаан өнгийн очир алмаз бөгж зүүсэн байв.

Рианна, 2015

Рианна 2025 онд “Met Gala” ёслол дээр шар өнгийн, үсэн захтай “Guo Pei” угласан байсныг Австралийн Vogue 3,97 сая ам.доллар гэж үнэлсэн. Харин цахим сүлжээ түүнийг ойлгоогүй “Пиццаны хэлтэрхий” гэж шоглосон юм.

Блейк Лайвли, 2022

Блейк Лайвлигийн “Atelier Versace” 2022 оны улаан хивсэн дээр хүрэн өнгөөс ногоон болон хувирч байлаа. Энэ бол 3,5 саяын үнэтэй гоёл байв.

Ким Кардашьян, 2022

Ким Кардашьян 2022 онд Мэрилин Монрогийн 1962 оны даашинзыг өмсөөд ирсэн. Жан Луи урласан энэ эдийг Монро Жон Кеннедийн төрсөн өдрөөр өмсөж байжээ. 4,8 сая ам.долларын үнэтэй энэ даашинзыг углах гэж байгаад Ким өгзөгний хэсгийг нь урсан байдаг.

Приянка Чопра, 2023

Приянка Чопра Жонас 2023 онд хар, цагаан Valentino даашинзтай, “Bulgari Luna Blue Diamond” очир алмаз зүүлттэй гарч, шуугиан тарьсан. Сарын дараа энэ эрдэнийг Женевт үнэ хаялцуулах худалдаан дээр 25,2 саяар борлуулсан.

Иша Амбани, 2025

Энэтхэгийн хамгийн баян хүний охин “Met Gala 2025” ёслол дээр ирэхдээ 80 каратын алмазтай ирснийг 150 сая ам.доллар гэж үнэлсэн. Энэ гоёлоо тэр ээжийнхээ хувийн цуглуулгаас авсан байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...