UBLife Logo
Дэлхий

Сингапурт үе тэнгийнхнээ дээрэлхсэн хүүхдийг зодож шийтгэнэ

Сингапурт үе тэнгийнхнээ дээрэлхсэн хүүхдийг зодож шийтгэнэ

Сингапурын Засгийн газраас үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг зодож шийтгэх шийдвэр гаргалаа. Үеийнхнээ зодох төдийгүй цахим ертөнцөд буллинг хийсэн бол саваагаар зодох юм.

Тус улсын Боловсролын сайд  Десмонд Ли “Саваагаар занчих шийтгэлийг 9-өөс дээш насны хөвгүүдэд онооно. Харин охидод өөр төрлийн шийтгэлтэй. Охидын хичээлийн дүнг бууруулах, хичээлээс хэдэн өдрөөр хасах, хичээлийн дараа үлдээх зэрэг шийтгэл оноох болно. Анх удаа үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүдийг нэг удаа саваагаар ташуурдана. Дахин үйлдвэл 3 удаа ташуурдана” гэжээ.

Десмонд Ли

Гэхдээ сурган хүмүүжүүлэх, сэнхрүүлэх арга хэмжээ үйлчлээгүй тохиолдолд л саваагаар зодох юм. Дүрэм ёсоор эхлээд сургуулийн захирлаас зөвшөөрөл авах ёстой. Саваагаар цохих шийтгэлийг эрх авсан тусгай багш л гүйцэтгэнэ. Хэрэгцээ гарвал тухайн сурагчид сэтгэл зүйч гаргаж өгнө гэж заажээ.

Саваагаар зодох шийтгэлийг зөвхөн үе тэнгийнхнээ дээрэлхсэн төдийгүй мөрийтэй тоглосон, залилан хийсэн, зодолдсон, цахилгаан тамхи татсан сурагчдад онооно.      

Сингапурын энэ шийтгэлийг ДЭМБ, ЮНИСЕФ зэрэг байгууллагууд эрс эсэргүүцээд байна. Сингапурт ташуурдах, саваагаар зодох шийтгэл XIX зуунаас хойш үйлчилж байгаа. Одоогийн хуулиар дээрэм, залилан хийсэн, визээ 90 хоног хэтрүүлсэн, 50-иас доош насны эрчүүдэд хэрэглэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...