Олимпын хошой аварга, дэлхийн 6 удаагийн аварга “Орос танк” хэмээх Абдулрашид Садулаев тавдугаар сарын 9-нд 30 нас хүрнэ. Сэтгүүлчид түүнээс “30 насны төрсөн өдрөөрөө ямар бэлэг авахыг хүсэж байна вэ” гэж асуухад тэрээр “Эх орондоо олимпын 3 дахь алтан медаль авчрах тэвчээр хүсэж байна” гэж хариулжээ.
Үнэхээр түүнийг сүүлийн жилүүдэд олимпын наадмаас эхлээд ДАШТ, тивийн тэмцээнд оруулахгүй тохиолдол олон гарч байсан.
Харин энэ талаар Абдулрашид Садулаев Энэ олон хориг саад намайг нугалж чадаагүй, харин ч зодог тайлахгүй байх сэтгэл өгсөн. Саад бэрхшээл тааралдах тусам бууж өгөхгүй байх хүсэл минь улам хүчтэй болж байлаа.Намайг зүгээр Парисын олимпын наадамд, мөн тэр хэдэн ДАШТ-д оруулсан бол би өдийд зодог тайлсан байж магадгүй” гэж хэлсэн байна.
“Орос танк” Садулаев АНУ-ын бөхийн RAF лигийн нэгэн тэмцээнд оролцохоор одоо бэлтгэлээ базааж байна. Энэ тэмцээн зун Азийн нэгэн оронд явагдах юм. Учир нь Садулаевын АНУ-ын виз одоохондоо гараагүй байгаа тул зохион байгуулагчид түүнийг оролцуулахын тулд гадаад орныг сонгожээ.
