UBLife Logo
Newsfeed

Японы домогт аймшгийн номын зохиолч Коожи Сүзүки таалал төгслөө

Японы домогт аймшгийн номын зохиолч Коожи Сүзүки таалал төгслөө

Японы аймшгийн зохиолуудын мастер гэгддэг Коожи Сүзүки 68 насандаа буюу энэ сарын 8-ны өдөр Токио хотод таалал төгслөө. Түүний үхлийн шалтгаан хараахан тодорхой зарлагдаагүй байгаа билээ.

Тэрээр аймшгийн ертөнцийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Ring“ зохиолыг бичиж байснаас гадна түүний зохиолуудаар хэдэн арван кино бүтээгдэж байсан юм.

Түүнээс дурдвал;

Ring (1998) (2002)

Spiral (1998)

Sadako (2019)

Ring 2 (1999)

Ring 0: Birthday (2000)

Dark Water (2002)

Sadako 3D (2012)

The Ring Two (2005)

Ring зохиол нь анх 1998 онд кино болон гарч, 2002 онд Холливуд дахин бүтээсэн билээ. “Dark Water“ богино хэмжээний өгүүллэгийн тууж нь 2002 онд Японд кино болж гарсан бол, 2005 онд мөн л Холливуд дахин бүтээсэн билээ.

Ring-ээс гадна “Spiral“, “Loop“, “Birthday“, “S“, “Tide“ зэрэг номууд нь ихээхэн алдартай билээ.

Түүнийг мөн Японы Стивен Кинг хэмээх нь олонтаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...