UBLife Logo
Кино

“Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт

“Галзуу хурд” киноны одод Пол Уокерийн охины хамт

Алдарт “Галзуу хурд” киноны 25 жилийн ойн хүрээнд тус кинонд тоглосон одод Канны кино наадамд зочиллоо. Тус киноны гол баатар Пол Уокер 2013 онд машины ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн. Гэхдээ түүний дүрийг дараагийн ангиудад гаргах болно гэдгээ Вин Дизель мэдэгдээд байгаа.

Мишель Родригес

Энэ удаад Каннд тэдэнтэй хамт Пол Уокерийн ганц хүүхэд, 27 настай охин Мидоу ирсэн байлаа. Мидоу Рэйн 1998 оны 11 дүгээр сарын 4-нд төрсөн. Ээж нь Ребекка Сотерос. Мидоу 13 нас хүртлээ ээжтэйгээ Хавайд амьдарч байгаад 2011 онд аавтайгаа хамт амьдрах болсон юм.

Мидоу Рэйн

Каннд “Галзуу хурд”-ын хамт олноос Вин Дизель, Мишель Родригес, Жордана Брюстер нар ирсэн.

Жордана Брюстер

Ван Дизель Пол Уокертой дотнын найз байсан бөгөөд найзынхаа дурсгалыг хүндэтгэж, охиндоо Полин гэж нэр өгч байлаа. Мөн Мидоугийн загалмайлсан эцэг, хууль ёсны халамжлагч нь болсон юм. 2021 онд Мидоу хуримаа хийхэд Дизель түүнийг аавынх нь оронд хөтлөн гаргаж байлаа. Дизелийн санал болгосноор Мидоу “Галзуу хурд 10“ кинонд дүр бүтээсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...