UBLife Logo
Кино

Жон Малкович Хорватын иргэн боллоо

Жон Малкович Хорватын иргэн боллоо

Холливудын алдартай жүжигчдийн нэг Жон Малкович иргэншлээ сольж, Хорватын иргэн боллоо. Хорватын ДХЯ-ны сайд Давор Божинович X сүлжээнд “Өнөөдөр болсон богинохон ч тун чухал хуралдаанаар бид Жон Малковичид Хорватын иргэншил олгохоор санал нэгтэй шийдвэрлэлээ. Дэлхийн кино урлагт байгуулсан гавьяатай, олон сайхан дүр бүтээсэн тэрээр шинэ дүр сонголоо. Жон Хорватын иргэн болсон гэж ёслол төгөлдөр мэдэгдсэн байна.

Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович “Жоны замнал залуу үед үргэлж үлгэр дуурайл болж байдаг. Тэрээр өвөг дээдэс, хорват гарал угсаагаа бахархан дээдэлж явдагт бид баяртай байна” гэж бичсэн байлаа.

Жон Малковичийн өвөө, эмээ нь Хорватын Озаль хотын уугуул бөгөөд АНУ-д цагаачлан очиж байжээ. 2021 онд нэгэн ярилцлагадаа Малкович өөрийгөө “50 хувь хорват хүн” гэж хэлж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...