Бразилын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти 2026 оны ДАШТ-д оролцох шигшээ багтаа “Сантос” багийн 34 настай довтлогч Неймарыг багтаасан нь спорт сонирхогчдыг баярлуулсан билээ. Сүүлийн үед формоо алдаж, гэмтлээс салахгүй байгаа Неймар ч дуудлагыг сонсоод нулимс унагааж байсан билээ.

Карло Анчелотти бүрэлдэхүүнээ зарлахын өмнө Неймартай утсаар ярьж, хэд хэдэн нөхцөл тавьж, довтлогч зөвшөөрсний дараа сонгосон гэнэ. Үүнд, Неймар гараанд гарахгүй. Ахлагчийн туузаа шилжүүлэн өгнө, 10 дугаараа Винисиус Жуниорт өгөх болзол тавьжээ. Мөн олон нийтийн сүлжээнд орох цагаа хязгаарлана, томоотой байна гэсэн шаардлага тавьсныг Неймар үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Неймар шигшээ багтаа тус болохын тулд бүхнийг хийнэ гэдгээ амалжээ. Бразилын шигшээ баг ДАШТ-д Марокко, Хаити, Шотландын багтай нэг хэсэгт орсон билээ.
