UBLife Logo
Newsfeed

"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая

"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая

Мобиком групп 30 жилийн ойдоо зориулан хэрэглэгчидтэйгээ хамт дурсамж бүтээх “Red Show”-г зургаадугаар сарын 27-нд "SocialPark"-д зохион байгуулах гэж байна.

Тус тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийн 3 онцгой уран бүтээлч нэгэн тайзнаа нэгдэх бөгөөд тэдний нэрсийг үе шаттайгаар зарлаж байгаа юм. Эхний уран бүтээлчээр дуучин Ука оролцох нь хэдийн ил болсон бол дараагийн уран бүтээлчийг таалгах шинэ түүх, шинэ сэжүүрүүдийг илтгэх комик цуврал үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

"Red Show"-ны тайзнаа мянга мянган зүрхэнд хоногших тэр нэгэн дуу хоолойны эзэн хэн байгаа бол?

Комикст нуугдсан дурсамжуудыг анзаарч, өөрийн таамгаа бидэнтэй ЭНД ДАРЖ хуваалцаарай. Хэрэв таны таамаг зөв бол “Red Show”-ны тасалбарын эзэн болох боломжтой юм.

"ГУРВАН НАЙЗЫН ТҮҮХ"

Их хотын нэгэн захад сургуулийн хонхны дуу цангинаж, тоос ханхалсан урт коридороор хүүхдүүдийн инээд хөвөрсөн эгэл жирийн нэгэн өдөр үргэлжилнэ. Тэр л орчинд үе тэнгийн гурван хүү мөр зэрэгцэн өсөн торниж байлаа.

Бага ангийн бэлтгэлээс эхэлсэн тэдний нөхөрлөл он жилүүдийг хамт туулсаар, арван жилийн төгсөх анги хүрэхэд ч огтхон ч өөрчлөгдсөнгүй.

Гэтэл нэгэн өдөр хөвгүүдийн нэг нь дуугаа намсган “Би… Саруулзаяад сайн болчхож ээ” гэж зориг гарган хоёр найздаа хэлэв.

Түүний амнаас арайхийн гарсан тэр үгийг сонсоод хоёр найз нь хэсэгхэн зуур чимээгүй зогсож, дараа нь мөрөн дээр нь нудран, инээлдэв. Гэхдээ тэр инээдэд шоолсон, элэглэсэн өнгө огт байсангүй. Харин ч найзынхаа сэтгэлийг хэрхэн зөв тийш нь чиглүүлэх, яаж тусалж дэмжих вэ гэсэн бодол л хоёр найзын толгойд зэрэг бодогдоно.

Тэр өдрөөс хойш Саруулзаяа хаана ч үзэгдсэн түүний нүд өөрийн эрхгүй тийшээ чиглэнэ. Хааяа харц тулгарах агшинд хүүгийн хацар үл ялиг улайж, дөхөж очоод үг хэлэхийн оронд алхмаа түргэсгэн, хажуугаар нь зөрөн өнгөрөх өдрүүд ийнхүү үргэлжилсээр...


Та RED SHOW-ний тасалбараа авч амжаагүй бол ЯГ ОДОО худалдан авч нууцлаг түүхийг нээгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...