UBLife Logo
Спорт

Шатрын Азийн АШТ Монголд болно

Шатрын Азийн АШТ Монголд болно

Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тивийн аваргын тэмцээнд 26 орны нийт 248 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин байна. Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь ИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/ИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), ОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны Дэлхийн цомд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД:

Их мастер (GM) – 34

Эмэгтэй их мастер (WGM) – 12

Олон улсын мастер (IM) – 51

Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20

FIDE мастер (FM) – 32

Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17

FIDE дэд мастер (CM) – 5

Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 оролцох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...