Arctic Monkeys бол 2002 онд Английн Шеффилд хотод байгуулагдсан инди рок хамтлаг юм. Тэд 2006 онд гаргасан Whatever People Say I Am, That's What I'm Not цомгоороо дэлхий даяар алдаршиж, орчин үеийн рок хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох хамтлагуудын нэг болсон билээ. Магадгүй та тэднийг “Do I Wanna Know?”, “R U Mine?” зэрэг хит дуунуудаар нь сайн мэдэх байх. Ингээд Arctic Monkeys хамтлагийн хамгийн үзэсгэлэнтэй, утга төгөлдөр эшлэлүүдийг хүргэж байна.
1. “She does what the night does to the day” - Шөнө өдрийг хэрхэн өөрчилдөг шиг тэр намайг өөрчилдөг.
2. “You’re rarer than a can of dandelion and burdock, and those other girls are just post-mix lemonade” - Чи хамгийн ховор онцгой зүйл. Харин бусад охид яг л машинд найруулсан нимбэгтэй ундаа.
3. “Her lips are like the galaxy’s edge, and a kiss the colour of a constellation fallin’ into place” - “Түүний уруул сансар огторгуйн зах хязгаар шиг нууцлаг, үнсэлт нь оддын орд хоорондоо нийлэн асах мөч шиг үзэсгэлэнтэй.”
4. “The day you stole my heart, everything I touched told me it would better be shared with you” - Чи миний зүрхийг булаасан тэр өдрөөс хойш хорвоо дээрх бүх зүйл чамтай хуваалцахад л илүү сайхан мэт мэдрэгдсэн.
5. “Maybe I’m too busy bein’ yours to fall for somebody new” - Би чамд дэндүү автчихсан болохоор өөр хэн нэгнийг хайрлах тухай бодож ч чадахгүй байх.
6. “I wanna be your vacuum cleaner, breathing in your dust.” - Би чиний тоос сорогч болж, чиний тортгоор ч болов амьсгалмаар байна.
7. “I want to stay with you, my love, the way that science fiction does.” - Хайрт минь, би чамтай шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол шиг ер бусын байдлаар хамт үлдмээр байна.
8. “Now look at the mess you made me make.” - Хараач, намайг ямар замбараагүй байдалд оруулснаа.
