UBLife Logo
Засгийн газар

“Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан” ХХК болголоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан” ХХК болголоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгажээ. Тус нэгдлийн 260 орон тоог цомхотгож, захиргааны зардлыг 10%, түрээсийн зардлыг 30% буюу эхний ээлжинд 67,3 тэрбум төгрөг хэмнэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Зөвхөн ашигтай ажиллаж байгаа болон хөрөнгө оруулалтын гэрээтэй, стратегийн компаниуд үлдэж буй аж. Бусад ашиг орлогогүй, төслийн бүх компанийг татан буулгаж байна.

“Эрдэнэс Монгол” уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж буй юм. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлж, иргэний хуримтлалыг өсгөж арвижуулна. Олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжинэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...