XX зууны хамгийн алдартай эмэгтэй, секс бэлгэ тэмдэг Мэрилин Монро мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Норма Жин Мортенсон (Мэрилин Монрогийн жинхэнэ нэр) 1926 оны зургаадугаар сарын 1-нд Лос-Анжелест төржээ. Ээж Глэдис Перл Монро нь тэр үед хүүхэд өсгөх боломж байгаагүй тул айлд үрчлүүлжээ.

Санхүүгийн хувьд хөл дээрээ босоод ээж нь охиноо 7 настайд нь эргүүлэн авсан ч хоёр жилийн дараа сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна. Ингээд л бяцхан охин айлаас айлд, дотуур байранд орох зэргээр гар дамжин шилжиж, ганцаардал, бэлгийн хүчирхийлэлтэй нүүр тулжээ. Тиймээс 16 настайдаа Монро өөрөөсөө 5 ах үйлдвэрийн ажилчинтай гэрлэсэн байна.
Норма Жин нүцгэн зургаа авахуулж, шоу бизнест орж ирсэн. 1930-аад оны секс бэлгэ тэмдэг Жин Харлоутой төстэй шар үстэй бүсгүй бүгдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Мэрилин Монро гурван удаа гэрлэж, хориод кинонд тоглож, Фрэнк Синатра, Им Монтана, Жон Ф. Кеннеди нартай холбогдож, ходоодны өвчин, нойргүйдэл, депрессээр зовж байв. Монро дөнгөж 36 настайдаа энэ ертөнцийг орхисон. Гэхдээ түүний дүр төрх одоо ч амьдарсаар цаашдаа ч байх болно. Шаргал үстэй, сахилгагүй, гэнэн цайлган бүсгүйн дүрийг тэр өөрөө бүтээсэн. Ингээд түүний хамгийн алдартай 10 төрхийг танилцуулж байна.
Усны хувцастай зураг түүнд олон байсан. Гэхдээ 1951 оны Time сэтгүүл дээр гарсан энэ зураг онцгой. Тэр үед илэн далангүй зурагт тооцогдож байв.

1951 онд авахуулсан төмсний тааран даашинзтай зураг. Ийм зураг авах санаа “20th Century Fox” студийн пиар хэлтсийн даргын толгойд орсон байна. Учир нь Монро Беверли-Хиллзийн үдэшлэг дээр хэт задгай хувцасласан байсныг нэгэн сэтгүүлч “Монро хэт замбараагүй байна. Тэр төмсний шуудай өмсвөл таарна” гэж бичсэн байлаа.

“Gentlemen Prefer Blondes” киноны ягаан даашинз Холливудын тансаг байдлын бэлгэ тэмдэг болсон юм. Дизайнер, уран зураач Уильям Травиллагийн бүтээл. Тэрээр Монрог жирийн хүлээн авалт дээр ч киноны нээлт мэт хувцасладаг байлаа.

Мэрилин Монро хэчнээн энгийн, даруу хувцасласан ч халуухан хэвээр харагддаг байлаа. Алдарт гэрэл зурагчин Альфред Айзенштадт “Life” сэтгүүлд түүний зургийг авсан. Энэ үед Монро 26 настай байлаа.

1953 онд “How to Marry a Millionaire” киноны нээлт дээр арьс үсэн ороолт, үнэтэй даашинзтай гарч ирсэн нь тэр үеийн Холливудын загварын оргил байлаа. Алмааз эрдэнэ ээмэг, дуурийн бээлийгээр нэмж, гоёжээ.

“Ниагара” киноны энэ хувцсыг хэт задгай гэж хүмүүс шүүмжилсэн. Киноны загвар бүтээгч Дороти Жикинс, Чарльз Ле Мэр нар ингэж байж, эсрэг талын баатраа сайн гаргаж чадна гэж үзсэн юм.

1954 онд Мэрилин Монро Солонгос дахь Америкийн цэргийн баазад очиж, дайчдад сэтгэлийн дэм хайрласан. Цэрэг стилийн хувцас тун сайхан зохиж байлаа.

1955 оны “The Seven Year Itch” киноны хувцсыг нь мөн л Уильям Травилла урласан. 2011 онд дуудлага худалдаагаар 4,6 сая ам.долларын үнэ хүрсэн даашинз.

1956 онд нөхрийн хамт Их Британийн Хатан хаанд бараалхсан. Даруухан хувцаслахыг Хааны ордноос анхааруулсан ч Монро энгэр задгай палаажтай гарч ирсэн юм. Энэ гоёл чимэглэлтэй даашинз тэр үед 1440 ам.доллар байсан бол 1999 онд нэг саяар зарагдаж байлаа. 2016 онд Julien's Auctions музей Ripley's Believe It or Not музей эзэмшилдээ авсан.

1956 онд нөхрийн хамт Их Британийн Хатан хаанд бараалхсан. Даруухан хувцаслахыг Хааны ордноос анхааруулсан ч Монро энгэр задгай палаажтай гарч ирсэн юм.

1962 онд Еоөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдрийн хүлээн авалт дээр “нүцгэн” даашинзтай гарч ирэн, “Happy birthday, Mr. President” дуугаа дуулсан. Энэ гоёл чимэглэлтэй даашинз тэр үед 1440 ам.доллар байсан бол 1999 онд нэг саяар зарагдаж байлаа. 2016 онд Julien's Auctions музей Ripley's Believe It or Not музей эзэмшилдээ авсан.

