Энэ амралтын өдрүүдээр та хийх зүйлээ хараахан олоогүй байгаа бол гоё тоглолтууд, уулзалт арга хэмжээнүүд болох гэж байна шүү.
1. Дрон технологи ашиглах сургалт

Үнэ: Төлбөргүй
Хэзээ: 2026.06.02 - 2026.06.07
Тус сургалтын хүрээнд дрон технологийн суурь ойлголт, хэрэглээг болон тоног төхөөрөмжийн бодит хэрэглээг танилцуулах аж. Нэг удаагийн сургалтад дээд тал нь 20 сурагч хамрагдах боломжтой.
Та энд дарж бүртгүүлээрэй.
2. THE “OD” ALBUM RELEASE PARTY

Үнэ: 77 мянга
Хугацаа: 2026.06.06
Хэзээ: Ulaanbaatar Event Hall
Belucci Records-ийн артист Megone-ийн “OD” album албан ёсны нээлтийн тоглолт. “OD” цомог нь артист Megone-ийн анхны бие даасан цомог юм.
3. COMIC FAN FEST

Үнэ: Төлбөргүй
Хэзээ: 2026.06.06 - 2026.06.07
Хаана: Сүхбаатарын талбай
АНУ-ын Тусгаар Тогтнолын 250 жилийн ойд зориулан комик болон поп соёл сонирхогчдын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд вестерн болон Америк сэдэвт косплэй тэмцээн, үзүүлбэрүүд болон олон сонирхолтой хөтөлбөрүүд багтана.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
4. УЛААНБААТАР АВТО ШОУ–2026

Үнэ: Төлбөргүй
Хэзээ: 2026.06.05- 2026.06.07
Хаана: Misheel Mega Mall
Арав дахь удаагийн “Улаанбаатар Авто Шоу” эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Автомашины салбарын шилдгүүд нэг дор цугларч, энэ оны хамгийн шинэ, шилдэг загваруудаа танилцуулж байгаа аж. Автомашин сонирхогч хэн бүхний заавал очиж үзэх ёстой эвент гэгдэж байна.
5. MOVIE NIGHT at Cafe4450

Үнэ: 20 мянга
Хэзээ: 2026.06.07, 18:00 цагаас
Хаана: Cafe4450
Кафе 4450 уламжлал болгон кино үдшийг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн кино үдэшд Вонг Кар-Вай найруулагчийн домогт бүтээл “Fallen Angels” киног толилуулах аж. Амралтын өдрийн нэгэн оройг чанартай кино үзэнгээ тухтай өнгөрүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
6. “Үлдэх гэрэл” медиа арт үзэсгэлэн
Үнэ: Төлбөргүй
Хэзээ: 2026.06.06- 2026.06.20
Хаана: Улаан гэр галерейд
Уран бүтээлч Сүрэнгийн бие даасан дөрөв дэх үзэсгэлэн “Үлдэх гэрэл“ энэ бямба гараг Улаан гэр галерейд нээлтээ хийх гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
7. Түргэн болзоо

Үнэ: 50 мянга
Хэзээ: 2026.06.05- 2026.06.07
Хаана: Хотын төвд, 23-р сургуулийн баруун хойно See you ресторан
“Түргэн болзоо” эвентэд оролцсоноор та нэг үдэш 13 өөр хүнтэй танилцах боломжтой гэнэ. Нэг болзоо 8–10 минут үргэлжлэх аж.
Зургаадугаар сарын 6-нд 21–30 насныханд зориулсан болзоо, харин зургаадугаар сарын 7-нд 28–35 насныханд зориулсан болзоо тус тус зохион байгуулагдана гэнэ шүү.
8. Carpe Diem номын клубийн уулзалт

Үнэ: Төлбөргүй
Хэзээ: 2026.06.06, 16 цагаас
Хаана: neighborhood_ub
Carpe Diem номын клуб нь долоо хоног бүр нэг ном уншиж, бямба гараг бүр тухайн номынхоо талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг клуб юм.
Энэ долоо хоногт Эрнест Хемингуэйн “Өвгөн ба тэнгис” болон Галидасагийн “Үүлэн зардас” бүтээлүүдийн талаар ярилцах ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
