UBLife Logo
Кино

Порно одоос Холливудын тулаанч: Марк Уолбергийн шилдэг 10 дүр

Порно одоос Холливудын тулаанч: Марк Уолбергийн шилдэг 10 дүр

Холливудын тулаант киноны од Марк Уолберг 55 нас хүрлээ. 1971 онд Бостон хотод төрсөн бөгөөд айлын 9 хүүхдийн хамгийн бага нь байлаа. Тэрээр шоу бизнест 13 настайдаа хамтлагийн хөгжимчнөөр анх орж ирсэн юм.

Түүний ах Донни “New Kids On The Block” хамтлагтай байсан ч Марк хүү удалгүй гарсан юм. 1990 онд Марк "Marky Mark and the Funky Bunch” гэдэг хип-хоп хамтлаг байгуулсан нь тун дажгүй байсан ч Марк кино урлагт шилжихээр хатуу шийдсэн байлаа.

Марк 1993 онд “The Substitute” киногоор жүжигчний замналаа эхлүүлсэн. Ингээд л ялгуусан замнал нь эхэлсэн түүхтэй.

“Fear” (1996)

Марк Уолберг энэ дүрийг найз Ди Каприогийн ачаар авчээ.

“Boogie Nights” (1997)

Шөнийн клубт хамгаалагчаар ажиллаж байсан тэрээр эзэмдэх ур чадвараараа порно үйлдвэрлэлийн анхаарлыг татна. Ингээд л од болсон ч хэт ажилласнаас болж ядаргаанд орон, хар тамхитай холбогдоно.

“Three Kings” (1999)

1991 онд Персийн хоолойд дайн дууссаны дараа АНУ-ын хэдэн цэрэг Саддам Хусейний нууц эрдэнэ байгаа газрын зургийг олно. Баяжих хүсэл тэднийг хөтөлнө.

“The Perfect Storm” (2000)

Маш өндөр санхүүжилттэй энэ кино үзэгчдийг эхнээсээ дуустал нь амгалан суулгахгүй. Уолберг багийн туршлагагүй нэгэн гишүүний дүрд тогложээ.

“Rock Star” (2001)

Түүний дүр Питтсбургийн жирийн нэгэн залуу Крис. Тохиолдлоор рок хамтлагийн гишүүн болж, рок од байхын жаргал, зовлонг эдлэх юм.

“The Departed” (2006)

Мартина Скорсезегийн Оскарын шагналт энэ кинонд тэр туслах дүр бүтээсэн. Гэмт бүлэглэлд нууцаар нэвтрүүлсэн тусгай тагнуулаа (Леонардо Ди Каприо) дэмжин ажиллана.

“Invincible” (2006)

Америк хөлбөмбөгийн тамирчин болсон баарны эзний тухай бодит түүхээс сэдэвлэсэн кино.

“Shooter” (2007)

Стивен Хантерийн “Мэргэн буудагч” зохиолоос сэдэвлэсэн. Марк мэргэн буудагчийн дүрд тоглохоор бэлтгэхдээ баруун, зүүн аль ч гараар буудаж чаддаг болсон байлаа.

“The Fighter” (2010)

Америкийн боксчин Микки Уордын тухай кино. Гол дүрд Эминем, Мэтта Деймон нар яригдаж байсан ч багадаа боксоор хичээллэж байсан Марк гол дүрийг авч чадсан.

“Arthur the King” (2024)

Тэмцээн уралдаанд амжилт тааруухан байсан олон төрөлтийн тамирчин  Майкл Лайт шинэ сорилтод гарна. Тэрээр Артур нэртэй нохойтой санамсаргүй учирч, хэн хэндээ хэрэг болно.

Риа Дарем

2009 оны наймдугаар сард Марк Уолберг модель Риа Даремтай гэрлэсэн. Тэд 4 хүүхэдтэй Майкл (2006), Брендан Жозеф (2008), Элла Рэй (2003), Грэйс Маргарет (2010).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...