Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026"-д аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх барилдаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Ажнай корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэж “Цэргийн заан” цол хүртэв.

Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар “Хичээнгүй” чимэг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ.

Дунд шөвөгт аймгийн арслан Г.Мөнхбаяр “Өлзийт”, аймгийн арслан Ө.Батсуурь “Өсөх”, аймгийн арслан Б.Цагаанбанди “Өсөх”, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр “Өсөх” чимэг тус тус нэмэв.

ЦЭРГИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД
2026 он
Түрүү: А.А Д.Алтанцоож
Үзүүр: А.Н Б.Гончигсүрэн
Шөвөг: А.А Н.Амгаланбаатар, А.А П.Хүрэлбаатар
2025 он
Түрүү: А.А Э.Мөнхбаатар
Үзүүр: А.А Э.Баасанжав
Шөвөг: А.А Ц.Төмөрцоож, А. А Б.Өсөхбаяр
2024
Түрүү: С.З Д.Цэрэнням
Үзүүр: А.А Н.Өсөхбаяр
Шөвөг: А.А Э.Мөнхжаргал, А.Н Д.Төрбаяр
2023
Түрүү: А.Х Б.Өлзийсайхан
Үзүүр: А.Х Х.Наранбаяр
Шөвөг: А.А Н.Амгаланбаатар, А.З Б.Баянсүх
2022
Түрүү: Ц.А М.Лхагвагэрэл
Үзүүр: С.З Ө.Батсуурь
Шөвөг: А.З О.Түмэн, Ц.Н Б.Бат-Эрдэнэ
2021
Түрүү: А.З М.Лхагвагэрэл
Үзүүр: А.А Э.Сумъяабат
Шөвөг: А.А Г.Бадрах, А.А. Э.Ууганбаяр
2020
Түрүү: А.З Л.Отгонбаатар
Үзүүр: А.А Э.Ууганбаяр
Шөвөг: А.А Г.Бадрах, А.З М.Лхагвагэрэл
2019
Түрүү: Ц.Х Т.Дүгэрдорж
Үзүүр: А.А Б.Цэдэнсодном
Шөвөг: А.А Ш.Пүрэвгарьд, А.Н О.Мөнх-Эрдэнэ Ар
2018
Түрүү: А.Н Г.Жамбалдорж
Үзүүр: А.З Б.Түмэндэмбэрэл
Шөвөг: А.А Б.Суманчулуун, А.Н Т.Дүгэрдорж
2017
Түрүү: А.А Б.Хишигбаатар
Үзүүр: А.Н О.Батжаргал
Шөвөг: А.А О.Гантулга, А.Х Ө.Батзул
2016
Түрүү: Ц.Н Д.Цэрэнтогтох
Үзүүр: А.А М.Бадарч
Шөвөг: А.А Ш.Мөнгөнбаатар, А.А Б.Бат-Өлзий
2015
Түрүү: А.З Л.Батзориг
Үзүүр: А.А Б.Одгэрэл
Шөвөг: А.А О.Гантулга, А.А Ц.Чимэддорж
2014
Түрүү: А.З Б.Бадамсүрэн
Үзүүр: А.А Ч.Ганзориг
Шөвөг: А.А Н.Адъяабат, З.Б Э.Даш ДуГ
2013
Түрүү: А.А Л.Цэрэнтогтох
Үзүүр: А.А А.Алтанхуяг
Шөвөг: А.З Л.Батзориг, А.З Б.Бадамсүрэн
2012
Түрүү: А.З Б.Ганзориг
Үзүүр: А.А Б.Пүрэвсайхан
Шөвөг: С.З Б.Хишигбаатар, А.А Б.Эрдэнэхүү
2011
Түрүү: А.А Ч.Батчулуун
Үзүүр: А.А Ш.Мөнгөнбаатар
2010
Түрүү: Ц.А Ч.Санжаадамба
Үзүүр: З.Б Э.Тулга
Шөвөг: А.А С.Батсуурь, А.А Б.Сангисүрэн
2009
Түрүү: А.З С.Мөнхбат
Үзүүр: А.А Ө.Бат-Орших
Шөвөг: С.З Ж.Алтаншагай, З.Б Г.Ганням Ув
2008
Түрүү: А.Н Ч.Санжаадамба
Үзүүр: А.А Н.Батзаяа
Шөвөг: Ц.А А.Бямбажав, А.А Т.Санчир
2007
Түрүү: Ц.А А.Бямбажав
Үзүүр: З.Б Б.Батмөнх
Шөвөг: З.Б Б.Амарзаяа, З.Б Л.Уртнасан
2006
Түрүү: А.А Н.Ганбаатар
Үзүүр: З.Б Ж.Бат-Эрдэнэ
Шөвөг: А.А Ж.Оргил, З.Б А.Мөнхболд
2005
Түрүү: А.З А.Бямбажав
Үзүүр: А.А Т.Санчир
2004
Түрүү: Ц.А Д.Лхагвадорж
Үзүүр: Ц.З Н.Нямаа
2003
Түрүү: А.Н М.Батжаргал
Үзүүр: А.З Ж.Гансүх
Шөвөг: З.Б У.Эрдэнэхүү, З.Б Э.Цэрэнчимэд
2002
Түрүү: Ц.А Т.Мөнгөнцоож
Үзүүр: Ц.З Т.Амартүвшин
2001
Түрүү: Ц.А Д.Цогзолдорж
Үзүүр: Ц.З И.Ёндонсамбуу
2000
Түрүү: А.З Д.Цогзолдорж
Үзүүр: З.Б Т.Амартүвшин
1999
Түрүү: Ц.А Б.Бадам-Очир
Үзүүр: Ц.З Ш.Уламбаяр
1998
Түрүү: Ц.А Ц.Цэрэнчимэд
Үзүүр: А.А Б.Ганбат
1997
Түрүү: А.З Ц.Мягмарсүрэн
Үзүүр: З.Б Д.Энхтөр
1996
Түрүү: А.Н С.Мандах
Үзүүр: А.Н У.Балжинням
1995
Түрүү: А.А Г.Өсөхбаяр
Үзүүр: Ц.З Ч.Батзориг
1994
Түрүү: Ц.З И.Доржсамбуу
Үзүүр: Ц.З Г.Өсөхбаяр
1993
Түрүү: Ц.А У.Сүхбаатар
Үзүүр: Ц.З И.Доржсамбуу
1992
Түрүү: Ц.А С.Дэлгэрбат
Үзүүр: Ц.З Ч.Ганбаатар
Эх сурвалж: Дэвжээ.мн
