UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр Бичгийн машины төрсөн өдөр

Өнөөдөр Бичгийн машины төрсөн өдөр

Бичгийн машин бол хүн төрөлхтний түүхэн дэх гайхамшигтай бүтээлийн нэг. Энэ машины ачаар дэлхийд маш олон утга зохиолын алдартай бүтээлүүд төрсөн гарсан байдаг. Кοмпьютepын эрин үед залуучууд бичгийн машин хараагүй, мэдэхгүй ч тухайн цаг үедээ бичээчийн ажил гэдэг маш хүндтэй ажилд тооцогддог байлаа. Арван хурууны бичээч хэмээн магтагддаг байжээ.

Америкийн зохион бүтээгч, сонин эрхлэгч, улс төрч Кристофер Латэм Шоулз (Christopher Latham Sholes, 1819-1890) 1868 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны бичгийн машины зохиогчийн эрхээ авч байлаа. Дараа нь тэрээр зохиогчийн эрхээ  Фил Ρeмингтοнд шилжүүлж байлаа. Кристофер Л.Шолес “QWERTY” гарын байрлалыг танилцуулсан. Энэ гарын байрлал орчин үеийн компьютер болон бараг бүхий л бичгийн хэрэгслийн стандарт болсон билээ.

Харамсалтай нь 2011 оны дөрөвдүгээр сард бичгийн машины түүх албан ёсоор өндөрлөсөн. Энэ өдөр бичгийн машин үйлдвэрлэдэг сүүлийн компани хаалгаа хааж байв.

1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан анхны өндөр хөгжилтэй гадаад улсад сурах 26 хүүхдийг Герман улсад хүргэхээр очихдоо дэлхийн алдартай брэнд "Continental" компанид Монгол хэлний анхны бичгийн машиныг захиалан хийлгэжээ. Бичгийн машины үндэсний бичгийн хэвийг Дорж мээрэн цохиж, үйлдсэн түүхтэй. Continental маркийн уг бичгийн машиныг 100 ширхгийг захиалан үйлдвэрлүүлжээ. Тухайн үед мөн АНУ-д захиалга өгч “Remington” машиныг авч байв. Энэ маркийн машиныг Х.Чойбалсан, хэрэглэж байжээ.

Х.Чойбалсангийн бичгийн машин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...