UBLife Logo
Дэлхий

ВВС: ОХУ-ын 227 мянган цэрэг Украинд амиа алдсан

ВВС: ОХУ-ын 227 мянган цэрэг Украинд амиа алдсан

Украины дайн эхэлснээс хойш 227 680 орос цэргийн албан хаагч алагдсан гэдгийг ВВС агентлаг болон “Медиазона”-гийн сэтгүүлчид мэдэгдлээ. Жил ирэх тусам амиа алдагчдын тоо өссөөр байна.

Сэтгүүлчид нээлттэй эх сурвалж, сайн дурынхны судалгаагаар Украинд алагдсан Оросын 227 680 цэргийн албан хаагчийн нэрийг тогтоосон юм. Одоогийн байдлаар дайн 1577 өдөр үргэлжилж байгаа нь хугацаагаараа Агуу их эх орны дайн, дэлхийн нэгдүгээр дайныг даван гараад байна.

Амиа алдсан орос цэргүүдийн 83 384 нь сайн дурынхан, 25662 нь шоронгоос явсан хоригдлууд, 19149 нь цэрэгт татагдсан залуус байжээ. Мөн 7200 офицер алагдсан дотор 15 генерал байна. Хамгийн их хохирол хүлээсэн муж нь Башкортостан, Татарстан ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...