UBLife Logo
Хөлбөмбөг

Неймар Шотландын эсрэг тоглолтод гарна

Неймар Шотландын эсрэг тоглолтод гарна

Бразилын шигшээ багийн од Неймар бэртлийн улмаас хэсгийн эхний хоёр тоглолтод талбайд гараагүй билээ. Харин ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти сэтгүүлчдэд өнөөдөр Неймарыг эдгэрсэн гэж мэдэгдлээ.

Карло “Неймар формтой байгаа. Тэр өнгөрсөн долоо хоногт маш сайн бэлтгэл хийсэн. Шотландын эсрэг тоглож чадна. Асуудал байхгүй. Неймарыг эргэн ирсэнд бид бүгд их баяртай байгаа” гэж мэдээлсэн.

Мөн “Неймар өөрийн удирдагч зан чанараар багт тус болж чадна. Тэр тоглолтын эхнээс ч гарч болно. Түүний биеийн байдал надад таалагдаж байгаа. Багийнхнаа сайн мэдэх болохоор хөл нийлэх дээр санаа зовох зүйл үгүй. Неймар тоглоогүй байхдаа ч багийн андууддаа мэдлэг, туршлагаараа тусалж байна” гэж хэллээ.

Бразилын баг Шотландтай маргааш өглөө 06:00 цагаас тоглох юм. Неймарыг эзгзйд баг нь 1 ялж, 1 тэнцэн, хэсгээ тэргүүлж байгаа билээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...