Тейлор Свифт, Трэвис Келси хоёрын хуримыг АНУ-д “Зууны хурим” гэж нэрлээд байгаа. Залуу хосууд долоодугаар сарын 3-нд Нью-Йоркийн алдарт “Мэдисон Гардэн”-д хуримын ёслолоо хийхээр төлөвлөжээ. 20 мянган хүний багтаамжтай домогт хүрээлэнд болох уг ёслол хотыг тэр чигээр нь хөдөлгөөнд, магадгүй эсрэгээр нь түгжрэлд оруулах шинжтэй.

Нью-Йорк хотын захиргаанаас тэдний “Winick Productions” компани долоодугаар сарын 2-4-нд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хэд хэдэн гудамжийг хаах хүсэлт гаргасныг мэдээллээ. Цэнгэлдэхийн дэргэд 1000 хүний багтаамжтай том асар барина. Хотын захирагч Зоран Мамдани “Нью-Йорк хот Тейлор Свифтийн хурим зэрэг том үйл явдалд бүрэн бэлэн” гэж мэдэгдээд байгаа юм.

Трэвис Келсигийн “Kansas City Chiefs” багийн тоглогчдыг “Marriott Marquis” зочид буудалд байрлуулна. Уригдсан зочдын дунд Селена Гомес, Жижи Хадид, Зои Кравиц, Сьюки Уотерхаус, эгч дүү Хаим, Эд Ширан нарын нэр байна.
Алдарт “Мэдисон Гардэн”-д 1974 онд дуучин Слай Стоун хуримаа хийж, бүх зочдоо алтан хувцастай ирэхийг даалгаж байлаа. Мөн 1982 онд Мүүний шашныг үндэслэгч Мүүн энд 2000 хосыг зэрэг гэрлүүлж байсан түүхтэй.
