Зун цаг айлчлан ирж, задгай талбайн хөгжмийн наадмууд хаяанд ирлээ! Ub.life-ийн зүгээс наадмын талбайн уур амьсгалыг тодорхойлдог 10 "содон" дүрийг багцлан хүргэж байна. Өөрийгөө болон найзуудаа аль нь болохыг доорх жагсаалтаас олж хараарай.
1. Майхны “генерал”
Зардлаа нарийн нягт тооцож, наадам эхлэхээс 5 цагийн өмнө стратегийн дагуу хамгийн гоё байршилд майхнаа зооно. Бусдыг даарч, өлсөж байхад цүнхнээсээ эм, шумуулын тос, кофе чанагч гаргаж ирээд халуун кофе уугаад сууж байх хүмүүс.

2. "Бермудын гурвалжин" буюу мөнхийн төөрөгсөд
Хаана явж байгаагаа, яаж ирснээ ч мэдэхгүй. Үргэлж найзуудаа хайж, уулзсан хүн болгоноосоо "Power bank байна уу?" гэж асууж, төөрч явдаг утасгүй холбоо.

3. Ёроолгүй нэгэн
Ядрах, сульдах гэдэг ойлголт тэдэнд үгүй. Хэчнээн уусан ч эхний өдрөөс хаалтын дуу хүртэл тасралтгүй, зогсолтгүй үсэрч бүжиглэсээр наадмыг дуусгадаг амьд энергийн эх сурвалж.

4. Хаана ч chill
Талбайн хамгийн арын хэсэгт том гэгч нь хийлдэг буйдан засаад хэвтчихдэг тав тухын туйл. Босож бүжиглэхээс залхуурна, гэхдээ хэвтэж байхдаа хөлийн хуруугаа хэмнэлд нь хөдөлгөж, наадмыг хамгийн тайвнаар мэдэрч чадах нэгэн.

5. Контент бүтээгчид
Тэдний хувьд амьд хөгжмийн наадам бол зураг авалтын талбай л гэсэн үг. Гартаа tripod, утас, камер бариад үзэгчдийн дундуур сүлжинэ. "Дажгүй өнцөг", "Гэрэлтүүлэг", "Хамгийн хөөрхөн хосууд"-ыг дурандаж, наадмыг хамгийн халуухан контент болгодог мастерууд.

6. Хиппи нар
Хамгийн жижиг, хүн багатай хэсгийг зорьж, тэнд хэний ч мэдэхгүй дууны хэмнэлд ганцаараа чимээгүйхэн нүдээ анин, толгой дохиж зогсоно.
7. Хүнд жингийн металчид
+35 градуст өдрийн нар төөнөж байхад ч хар савхи, хүнд гуталтайгаа хамгийн урд эгнээнд, чанга яригчийн яг хажууд зогсоод тасралтгүй савна. Маргааш нь хүзүү нь хөшиж, хоолой нь сөөсөн ч "Үнэхээр тасархай байлаа" гэж хэлээд сууж байдаг жинхэнэ хүнд наадамчид.

8. Танилцах үдэшлэгийнхэн
Хөгжим сонсохоос илүү шинэ танил, магадгүй амьдралынхаа хайраа олохоор ирсэн хүмүүс. Тэдний нүд тайз руу биш, хүмүүс рүү чиглэж байх болно.

9. Шорлогийн эксперт
Тэдэнд гол нь хоолны асар хаана байна гэдэг л чухал. "Хуушуур уу, бургер уу шорлог уу?" гэж харьцуулж алхсаар байгаад таардаг бөгөөд тэднийг дуртай дууг сонсож байхад нь биш, дуртай хоолоо барьчихсан явахад нь л олж харна.

10. Фестивалийн хайгуулчид
Нэг газраа 10 минутаас илүү тогтож сууж чадахгүй. Талбайн хамгийн захын асраар юу байна, ямар сонирхолтой тоглоом, сорил болж байна, хаана хамгийн гоё бэлэг тарааж байна гэдгийг нэг бүрчлэн судалж, наадмын газрын зургийг алган дээрээ тавьсан мэт цээжилсэн хүмүүс.

Фестиваль бол хэн ямар байх нь хамаагүй, бүгдээрээ нэгэн хэмнэлд нэгдэж, чөлөөтэй байх орон зай юм. Дээрх төрлүүдийн алинд нь ч багтаж байсан хамаагүй, хамгийн гол нь буй цаг хугацаагаа тултал нь таашаагаарай! Зуны хамгийн халуухан хэмнэл, мартагдашгүй дурсамжийг бэлэглэх "XMF" хөгжмийн фестивалийн тасалбараа яг одоо boxoffice.mn-ээс худалдан аваарай. Монгол Шилтгээнд уулзацгаая!
