Шинэ өдөр болгоныг бид шүдээ угааж, угтдаг билээ. Энэхүү жирийн нэг үйлдлийн ачаар тэр өдөртөө нүүр дүүрэн инээмсэглэж, өөртөө болон бусдад аз жаргал бэлэглэж чаддаг. Үүнээс гадна шүдээ эрүүл байлгаж, элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай.
Гэхдээ бидний толгойд шүдний сойз хэзээ үүссэн юм бол, хэн зохиосон бэ гэсэн асуулт хэзээ ч орж ирдэггүй. Тэгвэл сойз өөрийн гэсэн түүхтэй.
Эртний Египет, Вавилонд хүмүүс модны үзүүрийг няцлан, ширхэг гаргаад шүдээ цэвэрлэдэг байсан гэдэг. Гэхдээ хамгийн анхны сойзыг эртний Хятадад Тан гүрний үед (619-907 он) гаргасан нь зэрлэг гахайн хатуу үсийг хулс эсвэл үхрийн ясанд суулгасан эд байлаа.
Харин хямд төсөр үнэтэй шүдний сойзыг 1780 онд олноор нь үйлдвэрлэн гаргаж эхэлжээ. Энэ үйл явдал 1780 оны зургаадугаар сарын 26-нд тохиосон бөгөөд энэ өдрийг дэлхий даяар Шүдний сойзны төрсөн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм.
