UBLife Logo
Эрүүл мэнд

Өдөрт нэг алим иддэг хүүхэд зөрүүд болдоггүй

Өдөрт нэг алим иддэг хүүхэд зөрүүд болдоггүй

Хүүхдийн хоолны дэглэм тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд, зан аашинд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Норвегийн “Universitetet i Agder” их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар жимс, ногоо байнга иддэг хүүхдүүдэд зөрүүдлэх, түгших, зожгирох зэрэг сөрөг зан бага илэрч байгаа нь илэрсэн байна. Харин амттай зүйл, бэлэн хоол хэрэглэдэг хүүхдүүд их ширүүн, зөрүүд, ууртай байдгийг баталжээ.

Өсвөр үеийнхний зан аашны өөрчлөлтийг бага байх үед нь илрүүлэн тогтоох нь эцэг эхчүүд төдийгүй нийгэмд ач тустай гэдгийг судлаачид онцолжээ. Ингэснээр тухайн хүүхдийн хичээл сурлага, боловсролд ахиц гарахаас гадна цаашдын ирээдүй, ажил төрөл, нийгэм эдийн засгийн байдалд нь нөлөөлж болдог байна.

“Universitetet i Agder” их сургуулийн эрдэмтэд 4 настай 363 хүүхэд, тэдний ээж нарыг “Early Food for Future Health” төсөлд хамруулж, судалгаа хийсэн байна.

Өдөрт нэг алим идээд байхад л хүүхдийн сэтгэл зүй огт өөр болж байгааг ажиглажээ. Жимс, ногоо байнга иддэг хүүхдүүд гэр бүл нь санхүүгийн хүндрэлтэй, ээж нь депресстэй байсныг ч үл харгалзан, элдэв муухай аашгүй байсан байна. Харин амттан, хэт давстай зүйл хэрэглэдэг хүүхдүүд ээж нар нь баян чинээлэг, боловсрол өндөр байсан ч зөрүүд, ууртай болон хүмүүжиж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...