UBLife Logo
Эдийн засаг

Намар “Оюу толгой” төслөөс ногдол ашиг олгож эхлэх талаар Монголын талын байр суурийг илэрхийлэв

Намар “Оюу толгой” төслөөс ногдол ашиг олгож эхлэх талаар Монголын талын байр суурийг илэрхийлэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж “Оюу толгой” төслийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням “Оюу толгой” төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.

“Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд “Рио Тинто” компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов. Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...