Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүндээ шинэчлэлт хийсээр байна. Тус баг зургаадугаар сарын 24-нд манай Азбаяр "Senzu" Мөнхболдыг худалдан авч, нэгтгэснээ зарлаж байсан билээ. Тун саяхан Данийн Эмиль "Magisk" Рейфийг авч, багийн ахлагчаар тавьсан.
Харин энэ удаад “The MongolZ” багийн Аюуш "mzinho" Батболдыг авахаар хэлэлцээр хийж эхэлсэн байна. Мzinho-гийн ачаар 2026 оны сүүл гэхэд дэлхийн чансааны 5-д бичигдэх нь тус багийн гол зорилго ажээ.
Одоогийн байдлаар тус багт 4 тоглогч байгаа.
Эмиль "Magisk" Рейф;
Денис "electroNic" Шарипов;
Александр "s1mple" Костылев;
Азбаяр "Senzu" Мөнхболд;
Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч).
Mzinho бол “The MongolZ” багийн чухал тоглогчийн нэг. Тэрээр BC.Game” багт элсвэл багын найз Азбаяр "Senzu" Мөнхболдтой хамт тоглох юм.
“BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцоно.
