UBLife Logo
Спорт

Урианхай сураас Улсын цолтон 3 төрлөө

Урианхай сураас Улсын цолтон 3 төрлөө

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 21 аймаг, 9 дүүргээс Урианхай сурын Дархан мэргэн-1, Хошой мэргэн-6, Улсын мэргэн-15, Улсын цэгц харваач-9 Улсын хавт харваач-10, Аймаг спортын цолтой -200, Залуу харваач-90 нийт 315 харваач цэц сорин өрсөлдсөнөөс:

●Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Цагдаагийн ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Цагаан шонхор багийн харваач спортын мастер Энхтөрийн Бумбаяр 25 оноогоор түрүүлж, Урианхай сурын Улсын мэргэн цол

●Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, Зэвсэгт хүчний алдар спорт хороо, Жем Интернэшнл ХХК, Инконтранм ХХК залуу харваач Батчулууны Үнэнбат 25 оноогоор хоёрдугаар байр эзлэн, Урианхай сурын Улсын цэгц харваач цол

●Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хантайшир зурхайн харваач Пүрэвдоржийн Лхагвабаатар 24 оноогоор гуравдугаар байр эзэлж, Урианхай сурын Улсын Хавт харваач цол тус тус хүртэж,

●Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Дотоод хэргийн их сургууль, Өлгийн мэргэчүүд баг,  Урианхай сурын Улсын Хавт харваач Батсүхийн Энхтүвшин 24 оноогоор Дөрөвдүгээр байр

●Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Өлгийн мэргэчүүд баг Таван богдын бүргэдүүд клубын харваач аймгийн цэгц харваач, спортын мастер Амаржаргалын Артаг 23 оноогоор Тавдугаар байр тус тус эзэллээ.

Урианхай сурын холбооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр ирэх жилийн баяр наадмын Урианхай сурын түрүү харваачийг машинаар мялаахаа мэдэгдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...