Цахим спортын CS2 төрлийн “FISSURE Playground 3” тэмцээний эхний шатанд “The MongolZ” баг Монголынхоо “5STAR” багт 0-2 ялагдаж, тэмцээний сүүлийн байрт орсон билээ. “5STAR” баг дэлхийн чансааны 127-д байсан бөгөөд ийм чансаа доогуур багт ялагдсан “The MongolZ” багийг шүүмжлэх хүн цөөнгүй байна.
“Counter-Strike 2” төрлийн серби шинжээч Александар “kassad” Трифунович энэ талаар тун харамсан, олон нийтийн сүлжээнд бичжээ.

Александар “kassad” Трифунович “The MongolZ багийн анхны бүрэлдэхүүнд мөрөөдөж болох бүх юм байлаа. Шилдэг сайн тоглогчид, олон мянган хөгжөөн дэмжигч, дээр нь тэд үнэхээр сайн “Counter-Strike” үзүүлж байлаа. Харин зургаахан сарын дотор тэд энэ бүхнээ алдчихлаа” гэж бичжээ.
