UBLife Logo
Спорт

Бокс: Х.БИЛГҮҮНСАЙХАН хагас шигшээд шалгарлаа

Бокс: Х.БИЛГҮҮНСАЙХАН хагас шигшээд шалгарлаа

 “Айчи Нагояа-2026” Ази тивийн наадмын боксын  55 кг-ын жинд энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунтодтой шөвгийн наймд тулалдлаа.

Эхний раундаас илүүрхэн, 2 дугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод  оруулан тоолуулсан ОУХМ Х.Билгүүнсайхан тоглолтын төгсгөл хүртэл илүүрхсээр шүүгчдийн  санал нэгтэй шийдвэрээр 5:0-ийн харьцаатай ялалт байгуулж, Азийн наадмын шигшээ  дөрөвт үлдлээ.

Түүний хагас шигшээ тоглолтын учраа Японы Рүи Ямагучи! Энэ оны Азийн АШТ-ий шигшээ тоглолтод хүч үзэж байсан 2 боксчны тулаан 9-р сарын 30-ны өдөр явагдана.

Гэрэл зургийг С.Энхжаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...