Цахим спортын CS 2 төрлийн BC.Game баг тамирчид дундаа санал асуулга явуулж, манай тамирчин Аюуш “mzinho” Батболд оролцсон байна.
-Цугларалтад гарахдаа байнга авч явдаг зүйл?
-Мэдэхгүй, магадгүй гутал байх.
- BC.Game багийн хамгийн аймар гишүүн?
-Саша [s1mple] байх. Гэхдээ аймшигтай гэдэг утгаараа биш шүү. Байж байгаарай. Мэдэхгүй. Манай багт аймар хүн байхгүй. Магадгүй Саша байх. Ер нь тэр мэдээж бүр тийм аймар хүн биш.
- CS-ээс гадна тоглодог тоглоом тань юу вэ?
- Dota 2. CS-д орохоосоо өмнө би дота тоглодог байсан.
-Цахим спортын тамирчин болоогүй байсан бол?
-Мэдэхгүй, энэ талаар бодож байгаагүй юм байна. Цагдаа болсон байж магадгүй.

Өмнө нь тус багийн мэргэн бууч Александр “s1mple” Костылев энэхүү санал асуулгад орохдоо BC.Game багийн хамгийн эелдаг, зөөлөн гишүүнээр Mzinho-г нэрлэж байв.
