UBLife Logo
Цаг агаар

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө 5-7 градус дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө 5-7 градус дулаан байна

Өнөөдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 3-5 градус дулаан байна.

Есдүгээр сарын сүүлчийн энэ өдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...