Жил бүр зохион байгуулагддаг The Media Show арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 21-нд Tumen Ekh Event Hall-д болох гэж байна. The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог билээ.
Дөрөв дэх удаагийн арга хэмжээнд уламжлал ёсоор салбарын туршлагатай сэтгүүлчид өөрийн карьерын түүх замнал, алдаа оноо, сургамж, зөвлөмжөө илэн далангүй хуваалцдаг “PechaKucha”, энэ жил хэн, шинээр юу бүтээж, туурвив, түүний цаана ямар давааг давж, бүтээлийнхээ ард гарсан бэ гэдгээ нээлттэй ярилцдаг “Урам зоригийн индэр” хэсэг бий. Түүнчлэн энэ жилээс нэг сэдвээр хоёр зочин хамтдаа хөөрөлдөх “Дуэт & Дуэль” хэсэг нэмэгдсэн нь арга хэмжээг бүр ч сонирхолтой болгох нь гарцаагүй. Тэгвэл The Media Show 2026-д ямар зочид тайзнаа илтгэх вэ гэдгийг харцгаая.
PechaKucha илтгэлүүд
Энэ хэсэгт зочид маань карьераа хэрхэн эхлүүлж, ямар зам туулсан бэ, сонирхолтой эргэлтийн цэгүүд, сорилт бэрхшээлийг хэрхэн давж өндөөрийг хүрсэн бэ гэдгээ хуваалцах болно.

Урам зоригийн индэр
Жил бүр хамгийн сэтгэл хөдлөм яриа энэ хэсэгт өрнөдөг. Шинийг эхлүүлэх, бүтээл туурвих, тууштай хөдөлмөрлөх нь тийм ч амар биш. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч зүтгэсэн тэдний хөдөлгөгч хүч нь юу байв? Тэдний чин хүсэл эрмэлзэл танд урам зориг төрүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

“Дуэт & Дуэль” ярилцлага
Хиймэл оюун сэтгүүл зүйд боломж авчирч байна уу, энэ технологийн ёс зүйн шугам хаана вэ? Технологийн энэ эринд уламжлалт сэтгүүл зүйн үнэ цэн, үр нөлөө ач холбогдлоо хадгалж чадах уу? Контент бүтээгчид мэдээллийн эх сурвалж болсон энэ цаг үед сэтгүүлчид тэсэж үлдэх үү гэсэн сэдвээр зочид маань санаа нийлж дуэтлэх болов уу, санал зөрөлдөж дуэльдэх болов уу?

The Media Show үндсэн хэлэлцүүлэг
Энэ цаг үед хамгийн их хөндөгдөж буй медиа бизнесийн орлогын загвар, боломжуудын талаар The Media Show зочдоо урилаа. Хэлэлцүүлгийн эхэнд үндсэн илтгэлээр энэ сэдвээрх судалгааны үр дүнтэй танилцах бол үргэлжлүүлэн дөрвөн зочин маань тулгарч буй бэрхшээл, түүнийг давж буй туршлага, шинэ санаачилга, бүтээгдэхүүнээ танилцуулна. Та медиа, контент бизнест сонирхолтой бол алдаж болохгүй хэлэлцүүлэг энд өрнөх болно.

Эдгээр зочдын яриаг сонсож, медиа салбарт хүрээллээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ санаа, урам зоригоор тэтгэдэхийг хүсвэл The Media Show 2026-г зориорой.
Тасалбараа эндээс худалдаж аваарай.