АНУ-ын тэрбумтан Илон Маск 2024 оны сонгуульд Дональд Трампыг дэмжиж, Цагаан Ордонд эргэн ирэхэд нь их тус болсон эрхэм билээ. Тэрээр Трампын Засгийн газарт “DOGE” хэмээх засаглалын үр дүнг сайжруулах албанд ажиллаж, төрийн албанд их хэмжээний цомхотгол хийсэн. Гэвч 2025 оны тавдугаар сард санал зөрөлдсөний улмаас засгийн газрыг орхиж байлаа.
Харин Маск хоёр жилийн дараа Трампын багт дахин ажиллах боллоо. Энэ удаад албан ёсны зөвлөхөөр ажиллана. Пентагоны “Ирээдүйн дайны судалгаа” гэж нэрлэсэн том төслийн удирдагчдын нэг боллоо. Масктай хамт “Project Meridian” төсөлд “Anduril Industries” компанийн үүсгэн байгуулагч 34 настай Палмер Лаки, БНН-ын хашир “бурхи” Ньют Гингрич нар ажиллахаар болжээ. Орчин үеийн дайн хэрхэн явагдах, АНУ ямар салбарт дайснуудаасаа илүү хүчирхэг вэ, ирээдүйд ямар зэвсэг хэрэглэгдэх вэ зэрэг олон судалгаа хийх тус төсөлд Трамп АНУ-ын бүхий л баячууд, суут ухаантнуудыг хамруулна гэж мэдэгдээд байгаа.

Илон Маск Трамптай эвлэрснээр Бүгд Найрамдах Намд өргөдөг хандиваа сэргээсэн. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Маск 250 сая ам.доллар хандивлаж байсан бол 11 дүгээр сард болох завсрын сонгуульд 90 саяыг өргөжээ.
