Францын ахлах, дунд сургуулийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлсээр байна. Өчигдөр жагсагчид нэгэн сургуулийн захирал руу бензин цацаж, хоёр сургуулийн байрыг шатаажээ.
Гал түймрийг унтраахаар ирсэн Гал командын машиныг хэдэн зуун сурагч хүүхэд зогсоогоод мөн шатаасан байна. Цагдаагийн газраас сурагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж эхэллээ.

Сурагчдын эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө тэд багш, сурган хүмүүжүүлэгчийн хомсдол, нэг ангид хэт олон хүүхэд сурч байгаа, сургуулийн барилга хуучирсан, сурагчид хэт ачаалалтай байгаа зэрэг олон зүйлийг эсэргүүцэж байгаа билээ.

Гэхдээ Францын Цагдаагийн газраас мэдээлснээр жагсаал нь гэмт хэрэг болон хувирсан тул хууль зөрчсөн хэнийг ч баривчилна гэдгээ мэдэгдээд байна. ДХЯ-ны сайд Лоран Нуньесийн хэлснээр одоогийн байдлаар 440 хүн баривчлагдаж, 76 жагсагч, 48 цагдаа хүнд гэмтээд байгаа ажээ.
