АНУ-ын Дээд шүүхээс Теннесси муж улсад 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах шийдвэр гаргасан нь ихээхэн шуугиан тарьсан билээ. 30 жилийн өмнө 18 настай байхдаа ангийнхаа охины амь насыг бүрэлгэсэн Криста Пайкад үхлийн тариа хийн, цаазлахаар болсон.
Ингээд есдүгээр сарын 30-нд орон нутгийн цагаар 20:26 цагт тариа хийсэн ч Криста нас барсангүй, амьсгалсан хэвээр байлаа. Өмгөөлөгч, гэрчийн этгээдүүдийн хэлснээр пентобарбитал тарьсны дараа арваад минут хэртэй хэрэгтний хурхирч байгаа чимээ сонсогдсоор байсан бөгөөд гэрч, өмгөөлөгч нарыг танхимаас яаралтай гаргасан байна.

Түүнийг түргэн тусламжийн тэргээр шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Нэгэнт гүйцэтгэсэн цаазын ялыг дахин гүйцэтгэх ямар нэг журам байдаггүй гэнэ. Энэ явдлын дараа мужийн захирагч Билл Ли 2026 онд гүйцэтгэхээр төлөвлөөд байсан бүх цаазын ялыг цуцлах шийдвэр гаргалаа. Харин Криста Пайкад дахин тариа хийх үү, тэр амьд байгаа юу гэдэг тодорхой бус байгаа юм.
