UBLife Logo
Спорт

“BC.Game” баг Азийн бүсдээ үлдлээ, мэйжор тэмцээндээ орох нь

“BC.Game” баг Азийн бүсдээ үлдлээ, мэйжор тэмцээндээ орох нь

Цахим спортын “Valve” байгууллагаас CS2 төрлийн багуудыг дураараа тивээ солихыг хориглож, хэрэв өөр тивийн тамирчин авбал доод тал нь 3 сарын дараа тухайн тивд шилжиж байх шийдвэр гаргасан нь CS2 ертөнцөд шуугиан тарьсан. Багууд ази гаралтай гурван тамирчин багтаа элсүүлж, Азийн бүсээс том тэмцээний урилга авахыг санаархаж эхэлсэн байсан юм. Манай хоёр шилдэг залууг эгнээндээ нэггэсэн “BC.Game” баг Австралийн тамирчин авч, Азид шилжээд байсан билээ. Харин хамгийн сүүлд Азийн бүсэд орохыг зорьсон Данийн “Sashi” баг дани тоглогчдоо австрали тамирчдаар солихдоо Сингапурын мэйжор тэмцээнд Азиас урилга авахын тулд хийсэн гэдгээ нуугаагүй, тэмцээний дараа буцаагаад даничуудаа эргүүлэн авна гэдгээ ил тод хэлж байлаа.

“Valve””гийн шинэ шийдвэрийн дараа “BC.Game” багийн удирдлага том мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлд “Манай багийн шилжилт хөдөлгөөнийг бусад багтай ижил мэт авч үзэж болохгүй. Тэд Азиас урилга авахын тулд сайн муу хамаагүй азиудыг хүчээр авсан бол бид өөр.  Asap, Mzinho, Senzu гурав Ази, дэлхийн тавцанд өрсөлдөж байсан шилдэг тоглогчид. Энэ тамирчид дээр бид тулгуурлан багаа босгож байна. Бид тэдэнд итгэж байна. Тэгвэл манай бүх оноог ав. VRS чансааг тэглэ. Харин S1mple, Magisk, Senzu, Mzinho, Asap гэсэн манай залууст тэгээс нь эхлээд тоглох боломж олго. Хуучин бүх чансааг маань устга. Энэ таван тоглогч яг одооноос эхлэн авсан оноог л чансаанд нэм.  Бид гараагаа тэгээс эхлье. Мэйжор эхэлтэл 21 хоног байгаа. Энэ хоногт бид хангалттай оноо цуглуулж чадахгүй, мэйжорт орж чадахгүй гэдгээ ойлгож байна. Бид хүлээн авч байна. Харин тэд тэгээс эхлээд энэ гурван 7 хоногт мэйжорт орох оноо авч чадвал яах вэ? Тэд гавьяагаа хүртэх ёстой. Санаатайгаар Азид орох гэж бид оролдоогүй тул буцаад Европ баг болох гэж энэ таваасаа хэнийг нь ч хасахгүй. Энэ таван тамирчин бол манай баг. Бид бүх зүйлээсээ татгалзахад бэлэн байна. Харин манай тавд дахин эхлэх боломж олго. Чадахгүй бол бид гэртээ үлдэнэ, чадвал мэйжор явна” гэж байр сууриа хатуу чанга илэрхийлсэн байлаа.  

Үүний дараа “Valve” байгууллагаас “BC.Game” багийг албан ёсоор Азийн баг хэмээн тооцож, Азийн бүсээс мэйжорт орохын төлөө өрсөлдөхийг нь зөвшөөрлөө.

Баяр хүргэж байна, S1mple, Magisk, Senzu, Mzinho, Asap. Амжилт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...