Энэ жилийн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны Астана хотын “Барыс Арена” цогцолборт аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-нд болно. Эрэгтэй төрөлд 320 бөх өрсөлдөхөөс дэлхийн аварга цолоо хамгаалахаар найман бөх ирнэ. ОХУ-ын баг мэдүүлэгтээ 97 кг жинд Абдулрашид Садулаевын нэрийг илгээсэн ч өнөөдөр тус жингийн ДАШТ-д явах бөхийг тодруулах халз барилдаан болох юм.
2016 оны ОХУ-ын аварга Магомед Курбанов, “Дагестан Танк” Абдулрашид Садулаев хоёрын ялсан нь ДАШТ-д явах учиртай. Владикавказ хотод болж байгаа шигшээ багийн цугларалт дээр энэ барилдаан болно.

Магомед Курбанов “Бие биенээ дэндүү сайн мэднэ. Өнгөрсөн ДАШТ-д би сүүлийн мөчид орсон болохоор ялагдсан тал бий. Хэрэв Астанад очих болбол алдаагаа засаж, аварга болохын төлөө барилдана. Абдулрашид Садулаевыг ялж, дэлхийд гарах боломж надад байгаа. Өнөөдөр зургаан минут дайтах болно. Харин барилдаан дуусаад анд нөхөд хэвээр”
Абдулрашид Садулаев “Курбановтой хийсэн сүүлийн хэдэн барилдаан эн тэнцүү өрсөлдөөнтэй болсон. Тэр сайн бөх. Үнэнийг хэлэхэд энэхүү ДАШТ-д рекорд амжилт тогтоох боломж гараагүй бол би Курбановыг өөрөө өргөөд ДАШТ-д оруулмаар байна. Даанч энэ рекорд бол түүхэнд, улс оронд хэрэгтэй амжилт юм”
