Испанийн Толедод хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөн аймшигт осол гарлаа.

Одоогийн байдлаар 64 хүн амиа алдсан мэдээ байна.

Осол өглөөний 09:00 цаг орчимд Урда хотын ойролцоо болжээ.

Урьдчилсан шалгалтаар нэг галт тэрэг нөгөөхийнхөө араас орсны улмаас эхний галт тэргийн хэд хэдэн вагон замаас гарч, онхолджээ.

Ослын шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна.

Орон нутгийн хэвлэлд гарч байгаа мэдээллээс үзэхэд дохиоллын системийг засаж байсан ажилтан ирж буй галт тэргийг мэдэгдээгүйн улмаас осол гарсан байж болзошгүй.




