Дэлхий тойрох круиз аяллын “Villa Vie Odyssey” хөлөг онгоц шатахууны үнэ хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аяллаа зогсож, зорчигчдоо Камбож улсад буулгаж байна. 200 гаруй зорчигчийг аялал зохион байгуулагчид Камбожийн Сиануквиль боомтод буулгаж, түр байрлах зөвшөөрөл авч өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.
“Villa Vie Odyssey” хөлөг онгоц 2024 оны аравдугаар сард Белфастаас дэлхийг тойрох аялалдаа гарсан. Тэр цагаас хойш АНУ, Израилын арми Ирантай байлдаж, дэлхий дахинд шатахууны хямрал үүссэн билээ. Азийн зарим бүс нутагт нэг өрөөнд тооцож байсан шатахууны зардал 1800 ам доллароос 8000 ам.доллар болтлоо нэмэгджээ.
Аялал зохион байгуулсан компаниас “Бид шатахууны зардлаа хэмнэх гэж хурдаа буулгаж үзлээ, боомтод удаан зогсдог болсон ч шатахууны үнэ хэт хурдан өсөөд ашиггүй, ажиллаж эхэлсэн. Үүсэн зардлыг зорчигч нараар төлүүлж болохгүй. Цаашдаа дахин ийм аялал хийхгүй. Бид маш олон сая ам.долларын хохирол хүлээлээ” гэж мэдэгдсэн байна.
“Villa Vie Odyssey” хөлгийн аялал 3 жил хагас үргэлжилж, дэлхийн 150 орныг тойрох ёстой байлаа. Аяллыг зогсоох хүртэл тэд 750 хоног аялаад байв. Мөн тэтгэвэрт гарсан ахмадуудад үлдсэн амьдралаа далай дээр өнгөрөө гэсэн шинэ төсөл хэрэгжүүлж эхлээд байсан юм.
Камбожид буусан зарим зорчигч сэтгүүлч нарт “Бид заримдаа мөнгөө нийлүүлж, шатахуун авдаг байсан. Зарим маань аль эрт буугаад, газраар гэртээ харьсан. Харин бид “Villa Vie Odyssey” дахин замд гарахыг хүлээж байна” гэж ярьсан байна.
